amarSukh

Нууцлалын бодлого

Хүчин төгөлдөр: 2026 оны 10 сарын 10 (СӨХ-ийн ажилтны цалингийн мэдээлэл нэмэв). Хамаарах: amarSukh мобайл апп, админ самбар (amarsukh.mn).

amarSukh нь хотхоны (СӨХ) удирдлага ба оршин суугчдын хоорондох үйлчилгээний платформ юм. Таны мэдээллийг зөвхөн энэ үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай хэмжээгээр цуглуулж, Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021)-ийн дагуу хадгална.

1. Хэн хариуцах вэ

Таны мэдээллийг таны хотхоны СӨХ (мэдээлэл хариуцагч) бүртгэж, удирдана — таныг системд бүртгэсэн, урилгын код өгсөн нь СӨХ. amarSukh платформ (мэдээлэл боловсруулагч) нь СӨХ-ийн нэрийн өмнөөс мэдээллийг хадгалж, апп-ыг ажиллуулна. Мэдээллийн талаарх хүсэлтээ СӨХ-дөө, эсвэл доорх хаягаар бидэнд илгээж болно.

2. Ямар мэдээлэл, юунд

МэдээлэлХаанаасЮунд
Нэр, утасны дугаар, байр/тоот, эзэмшигч/түрээслэгч эсэхСӨХ бүртгэнэ (эсвэл эзэмшигч гэр бүлийн гишүүнээ нэмнэ)Бүртгэл, нэвтрэлт, нэхэмжлэлийг зөв айлд хүргэх
Нууц үг (зөвхөн хэш хэлбэрээр)Та өөрөө тавинаНэвтрэлт. Бид нууц үгийг тань уншиж чадахгүй
Сарын хураамжийн нэхэмжлэл, төлбөрийн түүх, өрийн үлдэгдэлСӨХ, төлбөрийн системТөлбөр харуулах, төлөх, баримт гаргах
И-баримтын хэрэглэгчийн дугаар (заавал биш)Та өөрөө оруулнаТөлбөрийн и-баримтыг таны нэр дээр бичүүлэх
Машины улсын дугаар, маркТа эсвэл СӨХХотхоны хаалганы автомат нэвтрэлт, зогсоолын бүртгэл
Зочны нэр, машины дугаар, ирэх хугацааТа зочин урихдааЗочны нэг удаагийн QR зөвшөөрөл
Орц-гарцын бүртгэл (машины дугаар, цаг, хаалга)Хаалганы камерХотхоны аюулгүй байдал; СӨХ болон танд харагдана
Засварын хүсэлт, гомдол, санал; санал хураалтын саналТаСӨХ-д хүргэх, шийдвэрлэх, хурлын дүн гаргах
Хүсэлтэд хавсаргасан зураг (заавал биш, 3 хүртэл)Та — галерейгаас сонгох эсвэл камераар авахАсуудлыг СӨХ-д харуулах. Зөвхөн та болон таны СӨХ харна. Байршил (GPS) зэрэг нэмэлт мэдээллийг арилгаж, багасгаж хадгална
Push мэдэгдлийн токенТаны утас (зөвшөөрөл өгвөл)Нэхэмжлэл, зарлал, зочин ирсэн мэдэгдэл
КамерХаалганы харуулын горимд; хүсэлтэд зураг авахдаа (зөвшөөрөл өгвөл)Зочны QR уншихад — зураг хадгалагдахгүй. Хүсэлтийн зургийг та илгээсэн үед л хадгална

Бид байршил, хаяг бүртгэл (контакт), микрофон руу хандахгүй. Зураг сангаас зөвхөн таны өөрөө сонгосон зургийг авна — бусад зурагт тань хандахгүй. Зар сурталчилгааны трекинг, гуравдагч этгээдийн аналитик ашиглахгүй.

СӨХ-ийн цалинтай ажилтан

СӨХ цалин олгодог ажилтнуудаа (харуул, цэвэрлэгч, нягтлан г.м) админ самбарт бүртгэж, цалин, нийгмийн даатгалын шимтгэл (НДШ), хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг бодож болно. Энэ хэсэг оршин суугчдад хамаарахгүй.

МэдээлэлХаанаасЮунд
Овог, нэр, регистрийн дугаар, албан тушаал, гэрээний төрөлСӨХ бүртгэнэЦалин бодох; ХХОАТ (ТТ-11), НДШ-ийн тайлан гаргах — татвар, нийгмийн даатгалын хуулиар СӨХ-д ногдсон үүрэг
Сарын цалин, нэмэгдэл, суутгал, ажилласан хоногСӨХЦалин, НДШ, ХХОАТ бодох; цалингийн хуудас; СӨХ-ийн зарлагын тайлан (нийт дүнгээр)
Тэтгэвэр авагч эсэх, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэх эсэхСӨХ — ажилтны мэдэгдэл, баримтаарХуулиар заасан шимтгэл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг зөв тооцох. Хөгжлийн бэрхшээл нь эрүүл мэндтэй холбоотой эмзэг мэдээлэл тул зөвхөн энэ зорилгоор, тийм/үгүй хэлбэрээр бүртгэнэ (онош хадгалахгүй)

Регистрийн дугаарыг өгөгдлийн санд шифрлэж хадгална. Ажилтны мэдээллийг зөвхөн тухайн СӨХ-ийн админ харна — СӨХ-ийн бусад ажилтан, харуул, оршин суугчид харагдахгүй. Цалингийн хуудсанд регистрийн дугаарын дундыг нууна. Цалингийн тайлан, хуудсыг хэн, хэзээ татсныг бүртгэнэ.

3. Төлбөр

Төлбөр QPay болон банкны шилжүүлгээр хийгдэнэ. Картын дугаар, банкны нэвтрэх мэдээлэл amarSukh-д хэзээ ч хадгалагдахгүй — тэдгээр нь QPay/банкны системд үлдэнэ. Бид зөвхөн „хэдэн төгрөг, хэзээ, аль нэхэмжлэлд“ гэсэн гүйлгээний бүртгэлийг авна.

4. Хэнтэй хуваалцах вэ

Мэдээллийг зарж, сурталчилгаанд ашиглахгүй. Хуулийн шаардлагаар эрх бүхий байгууллагад гаргаж өгөх тохиолдол үүнд хамаарахгүй.

5. Хаана, хэр удаан хадгалах вэ

Өгөгдөл Монгол Улсад байрлах серверт хадгалагдана. Өдөр бүрийн нөөц хуулбарыг AES-256 стандартаар шифрлэж, үндсэн серверээс тусдаа үүлэн хадгалалтад 14 хоног хадгална — шифрийн түлхүүр зөвхөн amarSukh-д байна. Бүртгэл идэвхтэй байх хугацаанд, мөн та хотхоноос нүүсний дараа СӨХ-ийн бүртгэл, санхүүгийн тайлангийн зорилгоор хуульд заасан хугацаанд (нягтлан бодох бүртгэлийн баримт) хадгална. Зочны QR, орц-гарцын бүртгэл зэрэг түр мэдээллийг тодорхой хугацааны дараа устгана. Хүсэлтэд хавсаргасан зургийг хүсэлт хаагдсанаас хойш 12 сарын дараа устгана. СӨХ-ийн ажилтны цалингийн бүртгэлийг татвар, нийгмийн даатгал, нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан хугацаанд хадгална — ажилтан ажлаас гарсан ч устгахгүй (идэвхгүй болно).

6. Таны эрх

7. Хамгаалалт

Холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ, нууц үг bcrypt хэшээр хадгалагдана, регистрийн дугаар зэрэг мэдрэмтгий утгыг AES-256-аар шифрлэнэ, өгөгдөлд зөвхөн таны хотхоны хүрээнд хандах эрхийн шалгалт хийгддэг, өдөр тутмын нөөцлөлт хийнэ.

8. Өөрчлөлт, холбоо барих

Бодлого өөрчлөгдвөл энэ хуудсанд шинэчилж, чухал өөрчлөлтийг апп-аар мэдэгдэнэ. Асуулт, хүсэлт: info@amarsukh.mn, эсвэл таны хотхоны СӨХ.

Privacy Policy (English summary)

amarSukh is a platform connecting homeowner associations (HOA) in Mongolia with their residents. Your HOA registers you (name, phone, apartment) and acts as the data controller; amarSukh processes data on its behalf. The app stores: monthly fee invoices and payment history, vehicle plate numbers (for automated gate access), visitor passes you create, maintenance requests, poll votes, an optional tax-receipt user ID, and a push-notification token. HOAs may also record their own paid staff (name, national ID number, salary, days worked, and whether the person is a pensioner or has a disability) to calculate payroll, social-insurance contributions and income tax and to prepare the reports the law requires; ID numbers are encrypted, only the HOA's administrators can see this data, and payroll records are kept for the periods set by tax and accounting law. Camera is used only in the guard mode to scan visitor QR codes; no images are stored. We do not access location, contacts, microphone or photos, and use no advertising or third-party analytics. Payments are handled by QPay/banks — card data never reaches amarSukh. Data is stored on servers in Mongolia; encrypted daily backups (AES-256) are kept for 14 days in separate cloud storage, and only amarSukh holds the key. Data is shared only with your HOA, gate guards (name, unit, plate only), household members, and the payment/tax-receipt/push providers as needed. You can delete your account from the app (Profile → "Delete account", confirmed with your password): your phone, name, vehicles, visitor passes, notifications, push token and tax-receipt number are removed immediately; invoice and payment records the law requires to be kept remain, without your name. You can also ask your HOA or write to us; such requests are handled within 30 days. Contact: info@amarsukh.mn.