Задаргаатай нэхэмжлэл, QPay төлбөр, банкны хуулга тулгалт, дугаар таних хаалга, зочны QR — хотхоны өдөр тутмын ажлыг нэг системд.
Нэхэмжлэлээс банкны хуулга, хаалганаас хурлын санал хүртэл. Бүгд өнөөдөр ажиллаж байгаа боломж.
Дүрмийг нэг удаа тохируулахад сар бүр нэхэмжлэл өөрөө үүсч, айл бүр юунд хэдийг төлж байгаагаа аппаасаа хардаг.
| Хураамж | 101 тоот 1 давхар | 1201 тоот 12 давхар |
|---|---|---|
| Үндсэн үйлчилгээ | 15,000₮ | 15,000₮ |
| Лифт | хамаарахгүй | 8,000₮ |
| Хог | 5,000₮ | 5,000₮ |
| Харуул хамгаалалт | 5,000₮ | 5,000₮ |
| Нийт | 25,000₮ | 33,000₮ |
Интернэт банкны хуулгаа оруулахад гүйлгээ бүр системтэй тулгагдаж, бүртгэгдээгүй мөнгө, зөрүү нэг дор харагдана. Сарын эцэст мөр мөрөөр шалгах шаардлагагүй.
| Гүйлгээний утга | Дүн | Тулгалт |
|---|---|---|
| Б байр 1201 9,10 сар | +66,000₮ | санал: 1201 |
| Цахилгаан 9 сар | −1,240,500₮ | зардал |
| Гүйлгээний хураамж | −100₮ | шимтгэл |
| 804 тоот 10 сар | +33,000₮ | 804 тоот |
| Тайлбаргүй зөрүү | 0₮ | таарсан |
Дугаар таних камер бүртгэлтэй машиныг таньж хаалгаа нээнэ. Интернэт тасарсан ч машин хаалган дээр гацахгүй.
Засварын хүсэлт, гомдол, зарлал, санал асуулга — групп чатанд биш, төлөвтэйгээр бүртгэгдэж push-аар очно.
Хугацаа хэтэрсэн өртэй айлд аль үйлчилгээг хаахаа СӨХ өөрөө сонгоно. Айл яагаад хаагдсанаа, хэдийг төлөхөө аппаасаа хардаг.
Дарга, ажилтан, харуул, оршин суугч — хүн бүр зөвхөн өөрт хэрэгтэйгээ хардаг. Нэг нууц үгийг олуулаа хуваалцах шаардлагагүй.
Шинээр шивэх шаардлагагүй. Гурван алхам, нэг өдөр.
Байр, тоот, эзэмшигч, утас, өр — Excel файлаа оруулахад бүх айл үүснэ.
Хураамж бүрд тооцох арга, давхрын хамаарал, чөлөөлөлт. Нэхэмжлэлээ урьдчилж харна.
Апп татах QR, нэвтрэх кодтой хуудас хэвлээд хаалганд наана. Оршин суугч өөрөө идэвхжүүлнэ.
СӨХ-ийн программ нь хотхоны хураамж, нэхэмжлэл, төлбөр, оршин суугчдын бүртгэлийг нэг газар хөтөлдөг систем (сонгохдоо юу шалгах вэ). Амар СӨХ-ийн ялгаа нь нэхэмжлэл бүр задаргаатай — айл бүр лифт, цэвэрлэгээ, харуул гэж юунд хэдийг төлж байгаагаа хардаг; QPay-ээр төлсөн мөнгө СӨХ-ийн дансанд шууд, шимтгэлгүй ордог; дугаар таних камер, зочны QR, зарлал, санал асуулга нь ижил системд байдаг.
Android эсвэл iOS утсанд Амар СӨХ аппыг татаад СӨХ-ээс өгсөн урилгын кодоор идэвхжүүлнэ. Аппаас нэхэмжлэлээ задаргаатай харж, QPay эсвэл шилжүүлгээр төлж, зочноо урьж, засварын хүсэлт илгээж, СӨХ-ийн зарлалыг хүлээж авна.
Үгүй. СӨХ-ийн байгаа Excel жагсаалтыг (байр, тоот, нэр, утас, өр) админ самбарын „Excel импорт“-оор шууд оруулна — 1000+ айл хэдхэн минутад. Дараа нь хураамжийн дүрмээ тохируулж, эхний сарын нэхэмжлэлээ урьдчилж хараад үүсгэнэ. Оршин суугчдад урилгын хуудас хэвлэж хаалганд наана.
Банкны хуулгаа (одоогоор Хаан банк, Төрийн банк) Excel-ээр оруулахад гүйлгээ бүр системтэй тулгагдана: айлын шилжүүлгийг гүйлгээний утгаас таньж санал болгоно, банкны шимтгэл сар бүр нэг зардал болно, хуулгын үлдэгдэл системийнхтэй таарч байгаа эсэх нэг дор харагдана. Мөн өр авлагын насжилт, нийлүүлэгчийн өглөг, данс бүрийн үлдэгдэл, цалин (НДШ, ХХОАТ, ТТ-11, НДШ-ийн тайлан). Санхүүгийн тайланг (баланс, e-balance) нягтлан одоогоор өөрийн программдаа гаргана.
Хязгааргүй. Хотхон бүрийн өгөгдөл бүрэн тусгаарлагдсан — нэг СӨХ хэд хэдэн хотхон удирдаж болно, өөр хотхоны мэдээлэл харагдахгүй. Одоо 9 байр, 756 айлтай хотхонд бодитоор ажиллаж байна.
Болно — демо эрхээр админ самбарыг бүртгэлгүй нээж, жишээ хотхоны өгөгдөл дээр бүх функцийг туршина. Үнэ нь хотхоны айлын тоо, ашиглах модулиас хамаарна: утсаа үлдээх эсвэл info@amarsukh.mn руу бичвэл санал өгнө.
Утсаа үлдээгээрэй — ажлын 1 өдөрт залгаж, үнийн санал өгөөд хотхоныг тань системд нээж өгнө.